Wednesday, April 22, 2009

НҮҮДЭЛ СУУДАЛ

Зиа... Дажгүй сайхан өвөлжсөн гэртээ овоо төвхнөж байсан хүн гэнэт орох оронгүй болоод оо. Аз болж хавар дулаан амьсгаагаа хэдийнэ мэдрүүлж эхэлсэн тул хэд хоног түүдэг асаагаад оддыг ширтэж хээр хонов оо. Тэгээд харийн хот айлыг бараадаж, хэр тааруу овоохой барьсан ухаантай, тэндээ анхныхаа бичлэгээ тоншиж сууна аа.

Блогмн удахгүй ажиллана гэдэгт эргэлзэхгүй л дээ. Тэр хүртэл энэ гадаад хот айлд л гавал дотроос унах ганц хоёр үгийг тосч аван тоншино доо. Тэгээд ч нүүдэлчин удмын хотжсон хүү юм чинь мориндоо мордоод ноүтбүүкээ үүрээд нүүхэд юу нь хэцүү байхав.

Гэхдээ л... Эргэн эргэн харсаар л мордовшд. Өнөөх Цогт тайжийн цэрэг Туул голоо гатлан харийн орныг зорьж байгаа шиг л. Аяяа сүртэй зүйрлэв шд.

Хуучин голын нэлээд айл энд галаа асаасныг олж мэдээд бас ч шинэ газарт нэг их шинэкоовдохгүй гэж бодмой. Хол ойрын мэдээ, хов жив, хар гар яриад, хааяа нэг тэвш юм тойруулаад сууна гэж ойлгомой. Хэхэ.